Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

ГАДААДАД СУРАЛЦАХАА ЯВЖ БУЙ БАГУУДТАЙ УУЛЗЛАА.

2024/12/18

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар Монгол Улсад эмчлэгдэхгүй өвчний жагсаалтад орсон өвчнүүдийг эмчлэх арга, технологийг өөрийн оронд нутагшуулахаар эмч, мэргэжилтнүүдийг багаар нь гадаад оронд суралцуулж байгаа билээ.

Энэ онд 8 баг яваад байгаа бөгөөд уламжлал ёсоор удахгүй суралцахаар мордох гэж байгаа багуудын эмч, мэргэжилтнүүдтэй  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уулзлаа. Уулзалтад ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, холбогдох албаны дарга, мэргэжилтнүүд болон сургалтад хамрагдах баг, эмнэлгүүдийн улирдлагууд байлцлаа.

Энэ удаад ХСҮТ-өөс Нейронавигаци, нейромониторинг ашиглан тархины гүний, төвөгтэй байрлалтай, гавлын суурийн хэсгийн хавдрын мэс засал эмчилгээ,  УГТЭ-ээс  Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, хуулралын эмчилгээг өөрийн оронд нутагшуулахаар суралцахаар явж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар