ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАЛТ УДИРДАХ БАГШ 48 -ААР НЭМЭГДЛЭЭ
2024/12/17Төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалт эрхлэх байгууллагын эмч мэргэжилтнүүдийг чавдавхижуулах, сургалтын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх 53 дахь удаагийн сургалтыг эрүүл мэндийн байгууллагуудын эрэлт хэрэгцээнд тулгуурлан 12 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтыг Япон улсад зохион байгуулагддаг “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх” сургалтын агуулгын хүрээнд УНТЭ, УГТЭ, УХТЭ, НЭМҮТ, СЭМҮТ, АШУҮИС-д бэлтгэгдсэн үндэсний чиглүүлэгч багш нар удирдан чиглүүлж ажиллалаа.
Энэ удаагийн сургалтад УНТЭ, ГССҮТ, АӨСҮТ, ХСҮТ, СЭМҮТ, ЦТЭ, ЭХЭМҮТ УАУТХ, Аллергимэд, ХБХСЗХТ зэрэг 11 байгууллагаас 48 эмч хамрагдаж “Эмнэл зүй сургагч багш”-аар бэлтгэгдлээ.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй 2015-2020 онд хэрэгжүүлсэн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсоргуй болгох төслийн дэмжлэгээр 2016 оноос “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн.
Төсөл хэрэгжсэнээр бид өмнө нь 52 удаагийн сургалтаар 1239 эмч, 17 удаагийн сургалтаар 400 гаруй сувилагч, 5 удаагийн сургалтаар 120 шахам эх баригчийг Эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллаганы төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийг төгсөлтийн дараах сургалт явуулах сургалт эрхлэх байгууллага болгон өргөжүүлж чадавхижуулах зорилт тавин энэхүү ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29