"МЭРГЭЖИЛТЭН БҮР СУДЛААЧ" 2024
2024/12/17Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход нотолгоот мэдээлэл бүрдүүлэх, түүнийг боловсронгуй болгох шийдэл, арга зүйн талаар хэлэлцэн, харилцан туршлага солилцох, мэргэжилтэн, албан хаагчдын судалгаа хийх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан хаагчдын дунд "МЭРГЭЖИЛТЭН БҮР СУДЛААЧ" 2024 эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Уг эрдэм шинжилгээний бага хурал жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 12 мэргэжилтэн оролцож 2024 онд хийсэн судалгааны үр дүнгээс танилцууллаа.
Хурлын шүүгч, зочин илтгэгчээр Анагаах ухааны доктор, дэд профессор Д. Гантуяа оролцож "Эрдэм шинжилгээний бүтээл туурвихад хиймэл оюун ухаан ашиглах нь" сэдвээр илтгэл тавилаа.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29