ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖ ХӨГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
2024/12/13Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10-д заасны дагуу Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан А/138, А/37 дугаар "Журам, шаардлага батлах тухай" тушаалыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамж хөгжүүлэгч байгууллагууд хөгжүүлсэн программ хангамжаа үнэлүүлэх тухай хүсэлтийг дараах баримт бичгийн хамт Эрүүл мэндийн хөгжлийн төвд цаасан болон цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Хүсэлтэд хавсаргах баримт бичиг:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын танилцуулга, туршлага, хүний нөөцийн мэдээлэл
- Программ хангамжийн модулийн жагсаалт, ашиглаж буй технологийн танилцуулга
- Үйлдлийн систем, тоног төхөөрөмжийн талаарх танилцуулга
- Мэдээллийн сүлжээ болон программ хангамжийн бүтэц схем
- Программ хангамжид ашиглагдаж буй гуравдагч талын сервис ашиглах бол тэдгээрийн жагсаалт
- Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас тухайн программ хангамжид хийсэн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
- Энэ тушаалын хавсралтаар батлагдсан шаардлагыг хангаж байгаа талаарх нотлох баримт, тайлбарын хамт
Жич: Холбогдох тушаалыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудаснаас үзнэ үү. https://www.hdc.gov.mn/media/u...
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29