Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

“ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭДИЙН ЗАСАГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДВЭЭР ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/12/05

Тус төвийн Эрүүл мэндийн эдийн засаг бодлогын судалгааны албанаас 12 сарын 04-ны өдөр “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эдийн засагч нарыг чадавхжуулах нь” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.  

Сургалтад аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 100 гаруй эдийн засагч, статистикч нар хамрагдлаа.

ҮСХ-ны даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/156 дугаар тушаалаар батласан ЭМТ-6 маягтаар улирлын мэдээ, ҮСХ-ны даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/161 тоот тушаалаар баталсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны хураангуй мэдээний маягт” (ААНБ-2)-аар жилийн эцсийн мэдээний маягтыг хэрхэн бөглөх болон түгээмэл гарах алдаанаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа. 

Мөн байгууллагын үйл ажиллагааны тусламж үйлчилгээний ангилал (HC) хэрхэн тооцох талаар зааварчилгаа өгч, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар