ОРОН НУТАГТ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЯВЦЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.
2024/11/29Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэл, чанар, аюулгүй байдлын алба, багийн үйл ажиллагаанд болон эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандартын хэрэгжилтэд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Магадлан итгэмжлэлийн ажлын албанаас 11 дүгээр сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаад ирлээ.
ХШҮ-нд дараах эрүүл мэндийн байгууллагууд хамрагдлаа. Үүнд:
- “Ач манал” өрхийн эрүүл мэндийн төв
- Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төв
- Бэрх сумын эрүүл мэндийн төв /зөвлөн туслах/
- Аймгийн нэгдсэн эмнэлэг
Байгууллага бүрт нийт ажилтнуудыг оролцуулсан дүнгийн хурал зохион байгуулан, байгууллага бүрийн ололттой талуудыг онцлон, дутагдалтай талуудыг дүгнэн, ярилцлага хийн санал бодлоо солилцож, ойрын хугацаанд болон 2025 онд чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн асуудлаар анхаарч ажиллах, хамтарч ажиллах чиглэлийн талаар тодорхой санал-зөвлөмж дэвшүүлэн, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, ажлын байран дээр нь дадлагажуулан ажилласнаараа өгөөжтэй, үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29