Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭРГЭЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАН АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ

2024/11/22

Эрүүл мэндийн сайдын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн А/433 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны орон тооны бус “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл” байгуулагдлаа.

Тус салбар зөвлөл нь Эрүүл мэндийн салбарын бодлого, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн чиглэлээр зөвлөх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд ерөнхий мэргэжилтнээр МУ-ын Хүний гавьяат эмч, Төрийн соёрхолт, Зөвлөх зэргийн эмч, ЭМХТ-ийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун, гишүүдээр эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч, эмнэлгийн мэргэжилтний төлөөллүүд ажиллаж байна.

Салбар зөвлөлийн эхний хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж, нарийн бичгийн даргаа сонгож, цаашдын үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг ярилцаж, санал солилцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар