Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр цэцэрлэгийн эмч, мэргэжилтнийг чадавхжуулах сургалт
2024/11/21Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нотолгоонд суурилсан анагаах ухааны судалгааны институт хамтран "Эрүүл Монгол" үндэсний хөдөлгөөний хүрээнд цэцэрлэгийн эмч нарт зориулсан сургалтыг ХУД, СБД-ийн эмч нарыг хамруулан зохион байгууллаа.
Сургалт 3 өдөр үргэлжилсэн бөгөөд цэцэрлэгийн эмч нарын хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлж, хянах, үзлэг хийх болон амилуулах суурь тусламж үзүүлэх ур чадварыг сайжрууллаа. Сургалт хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хөгжлийг дэмжихэд цэцэрлэгийн эмч нарын оролцоог сайжруулахад чухал түлхэц болно гэж үзэж байна.
Цэцэрлэгийн эмч нь хүүхдийн бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөгжлийг урагшлуулахад чухал ба эмчийн үүрэг гүйцэтгэхээс гадна хүүхдийн эрүүл мэндийн боловсрол, хөгжлийн чухал түнш байдаг учраас энэ удаагийн сургалтыг тэдэнд зориулан зохион байгуулж байна.
Тэд хүүхдийн өсөлт, хөгжлийн онцлогийн талаар багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх асран хамгаалагчид хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих, хянах арга зүйн дэмжлэг үзүүлж, өсөлт, хөгжлөөр хоцорч байгаа хүүхдийг эрт анзаарч илрүүлснээр хүүхдийн хөгжлийг гэр бүл, хамт олонд нь түшиглэн хөгжүүлэх, дэмжих цаашлаад шаардлагатай дэмжлэгийн үйлчилгээнд холбох боломжтой болох юм.
Цаашид зохион байгуулсан байгууллагууд энэ чиглэлээр хамтран ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29