Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

Донор илрүүлгийн талаар цахим уулзалт зохион байгууллаа

2024/11/19

Монгол Улсын Донорын тухай хууль 2022 онд шинэчлэгдэн батлагдаж, 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтад “Цусны болон эс, эд, эрхтний донорын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, сангийн ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах” гэж заасан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах болон Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 206 дугаар захирамж, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд”-ийг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, “Аксис систем” ХХК-тай хамтран “Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийн систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношлогоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг тус системтэй холболт хийж, мэдээлэл солилцох юм.

Энэхүү хуралд ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА-ны дарга П.Батчулуун албаны мэргжилтнүүд, МТА-ны дарга Б.Үзмээ, Санхүүгийн мэдээлэл технологийн төвийн Системийн нэгтгэл, хамтын ажиллагааны албаны менежер Л.Ганзориг, Төслийн менежер Г.Тэмүүжин, Аксис ХХК-ны системийн инженер О.Мөнх-эрдэнэ болон аймаг нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдийн 30 гаруй мэдээлэл технологийн инженерүүд, сүлжээний инженерүүд оролцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар