АХМАД ЭРДЭМТЭН, ЭМ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Т.ЗОРИГ “ЭМЕРИТУС ПРОФЕССОР” ЦОЛ ХҮРТЛЭЭ.
2024/11/14Ахмад эрдэмтэн, Эм зүйн ухааны доктор, дэд профессор Төмөр-Очирын Зориг нь Шинэ Анагаах Ухаан Их сургуулийн “ЭМЕРИТУС ПРОФЕССОР” цол хүртлээ.
Тус төвийн ахмад ажилтан Т.Зориг нь 1966 онд Анагаах ухааны дээд сургуулийг эм зүйн мэргэжлээр Онцсайн дүнтэй төгсөж, 37 жил мэргэжлээрээ эрүүл мэнд, эмийн салбарт тасралтгүй ажиллаж “Лабораторийн, Эмийн Зориг” гэж алдаршсан манай анхны эрдэмтдийн нэг юм.
Т.Зориг нь Эмийн үйлдвэр, Эм шалгах лабораторид химич, лабораторийн эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд хөтлөгдөж, улмаар 1980 онд Унгар улсын Сегед хотын Анагаах ухааны их сургуулийн аспирантурыг амжилттай дүүргэж "Каринтийн дэгдгэнэ ба ямаан сэрдэг ургамлын фенолт нэгдлийн химийн судалгаа” хэмээх нэг сэдэвт зохиолоор Эм зүйн ухааны докторын зэргийг унгар хэл дээр амжилттай хамгаалсан.
Мөн тэрээр Монгол Улсад анх удаа эмийн хяналтын байгууллагын суурийг тавилцаж, Эмийн үндэсний бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд холбогдох хууль дүрэм боловсруулах ажилд хүч хөдөлмөрөө зориулан идэвхи санаачлагатай оролцохын хамт 20 гаруй ургамал, эмийн бүтээгдэхүүний стандартыг батлуулж, 90 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нийтлүүлж, олон арван эмийн мэргэжилтэн, эрдэмтдийг зааж сурган чиглүүлж ирсэн, эмийн онол арга зүйн тэргүүлэх мэдлэг, туршлагатай ахмад ажилтан юм.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29