Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

Эрүүл мэндийн статистик мэдээллийн асуудлаар Уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2024/11/14

Тус төв нь Монгол улсад орчин цагийн статистикийн алба үүсэн байгуулагдсаны 100 жил, Эрүүл мэндийн салбарын статистикийн алба үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, биостатистикч эмч нар нийт 80 хүнийг хамруулан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтад ЭМЯ-ны БТГ-ын дарга П.Оюунцэцэг, ХШҮДАГ-ын дарга С.Төгсдэлгэр, Цахим хэлтсийн дарга Э.Мягмар-Өлзий болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Уулзалтыг ЭМЯ-ны БТГ-ын дарга П.Оюунцэцэг нээж үг хэлсэн ба “Монгол Улсад бүртгэл, статистикийн үндэс суурь 1924 оны 11 сарын 11-ний өдөр Дотоод явдлын яамны бүтцэд Тоо бүртгэх хэлтэс 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаар тавигдсан. Эрүүл мэндийн салбар нь статистик мэдээллээ албан ёсоор 1930 оноос эхлэн бүртгэж эхэлсэн ба түүнээс хойш салбарын удирдлага мэдээллийн тогтолцоо цаг үеийн шаардлагын дагуу хөгжин, бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Салбарын статистик мэдээ, мэдээлэл хариуцсан эмч мэргэжилтнүүд нь салбарын цахимжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед хамгийн үнэ цэнэтэй мэргэжилтнүүд гэдгийг тэмдэглэж хэллээ.

Мөн Цахим хэлтсийн дарга Э.Мягмар-Өлзий “Эрүүл мэндийн өгөгдөл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн ба тус төвөөс “Салбарын статистик мэдээллийн журам, бүртгэлийн маягтын шинэчилсэн төслийн танилцуулга”-ыг хэлэлцүүлж, санал солилцсон.

Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд өмнө нь тус төвийн Статистик мэдээллийн хэлтэст ажиллаж байсан албаны дарга, ахмад ажилтнууд оролцож дурсамж, сэтгэгдлээ хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо.  

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар