Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.10 сар
30,338
Халдварт бус өвчин 2024.10 сар
3,053,395

ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2024/11/08

Эрүүл мэндийн яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн уулзалт өнөөдөр /11 сарын 08/ боллоо.

Уулзалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга П.Очирбат, зохицуулах зөвлөлийн гишүүд болох ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа, ЭМХТ-ийн ХНХА-ны дарга Б.Отгончимэг, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, тус төслийн Ахлах зөвлөх Иноүэ Нобуаки нар болон төслийн баг, мэргэжлийн нийгэмлэг төсөл хэрэгжүүлсэн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага,  төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөл оролцлоо.

Өнөөдрийн уулзалтаар өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнгийн талаар хэлэлцлээ. Мөн төслийн хүрээнд явагдсан үйл ажиллагаа, гарсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлийн талаар холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа. Төслийн үр дүнгээс цухас дурдахад Орон нутгийн сургалт эрхлэх байгууллага нэмэгдэж, тусламж, үйлчилгээний хэрэгцээнд тулгуурлан Ерөнхий мэргэшил судлалаар хүний нөөцийг бэлтгэх боломж бүрдсэн юм.

ЖАЙКА олон улсын байгууллагаас дээрх техникийн хамтын ажиллагааны төслийн хэрэгжих хугацаа дуусч байгаатай холбогдуулан төслийн үнэлгээг хийсэн бөгөөд уулзалтаар уг үнэлгээний тайланг сонслоо.

Үнэлгээний дүнгээс харахад, төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, хүрэх үр дүнд хүрч, эмч, сувилагч, эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын суурь амжилттай тавигдсан гэж үнэлжээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар