Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

“Уламжлалт Анагаах Ухааны дотрын өвчин, Зүү эмчилгээний оношилгоо” сургалтыг зохион байгууллаа.

2024/11/05

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд “Уламжлалт Анагаах Ухааны дотрын өвчин, Зүү эмчилгээний оношилгоо” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад УНТЭ, Олон улсын Монгол эмнэлгийн зөвлөх, тэргүүлэх зэргийн эмч нар оролцож Монгол анагаах ухааны дотор өвчин судлал,  Зүү төөнүүр эмчилгээ судлал, Уламжлалт эмчилгээний бариа засал судлал чиглэлээр уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүдэд сургалт явуулж, орон нутаг болон нийт эрүүл мэндийн байгууллагын 100 орчим эмч мэргэжилтнүүд танхим болон цахимаар хамрагдлаа.

Түүнчлэн 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Олон улсын Монгол эмнэлгээс хүрэлцэн ирсэн зөвлөх эмч нар СХД-ийн нэгдсэн эмнэлэг, УНТЭ дээр ажиллаж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 500 гаруй эмнэлгийн мэргэжилтэнг гадаад сургалтад хамруулж, чадавхжуулаад байна.