“Төрийн байгууллагын соёл ба ёс зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа
2024/09/25Тус төвөөс Удирдлагын академитай хамтран албан хаагчиддаа “Төрийн байгууллагын соёл ба ёс зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар төрийн албаны ёс зүйн удирдлагын орчин үеийн хандлага, байгууллагын соёл ба ёс зүйн тухай ойлголт, байгууллагын соёлын өөрчлөлтөөр дамжуулан ёс зүйг дэмжсэн орчин, нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр мэдлэг, хандлага олголоо.
Ингэснээр эерэг хандлага төлөвшүүлж, хамт олны эв нэгдэл, таатай уур амьсгалыг дэмжих замаар албан хаагчдын ажлын бүтээмж, ур чадварыг сайжруулах ач холбогдолтой юм.
Хичээлийг Удирдлагын академийн багш доктор, профессор Н.Цолмонтуяа заасан ба энэхүү сургалт нь төвийн Ёсзүйн дэд хорооны үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан.




Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29