Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.04 сар
14,320
Халдварт бус өвчин 2025.04 сар
1,278,623

1800-0119 тусгай дугаарт залгаж Эмчийн үзлэгийн цагаа цуцлуулах боломжтой

2024/08/13

Эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн судалгаагаар цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь ирж үзүүлдэггүй байна. Эрүүл мэндийн байгууллагад үзлэгийн цаг захиална гэдэг нь ганцхан тухайн иргэнтэй холбоотой асуудал биш бөгөөд үүний ард тухайн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа цаашлаад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай иргэдэд ч чирэгдэл үүсдэг.

Тиймээс Иргэн та Эрүүл мэндийн байгууллагын эмчийн үзлэгийн цагийг урьдчилан захиалж авсан боловч тухайн цагтаа очиж амжихгүй тохиолдолд 1800-0119 тусгай дугаар болон "E-Mongolia" аппликейшнээр өөрийн регистрээр нэвтрэн орж “Эмчийн үзлэгийн цаг товлол” дуудлагын утсанд залгаж цагаа цуцлуулж болно. /ЭМДҮЗ-ийн 2024/01/01 өдрийн 06-р тогтоолын дагуу Эрүүл мэндийн байгууллагад цаг авсан боловч тухайн цагтаа өөрийн буруугаас болж тусламж үйлчилгээ аваагүй бол тухайн эрүүл мэндийн байгууллагад дахин амбулаторийн тусламж үйлчилгээ авахад 20000 төгрөгийг иргэн төлнө/