ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТЫН ОЛОН УЛСЫН IV ХУРАЛ ЭНЭ САРЫН 24 – 25-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЖ БАЙНА
2024/05/24Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 2024 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд болж байна.
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор явагдаж буй уг хурлын эхний өдрийн хуралдаан Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд болж хурлын нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.
Түүнчлэн Дэлхийн болон Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоо, БНСУ, БНЭУ, Австрали, Испани, АНУ, Англи, Япон, Филиппин зэрэг 10 гаруй орны 20 зочин профессор уг хуралд оролцон Монгол улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын өнөөгийн байдал, Азийн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын өнөөгийн байдал, цаашдын төлөв, Ёс зүйн ирээдүйн чиг хандлага, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоо /ТТS/ болон бусад улс орнуудын жишиг, Тархины үхэлтэй донор илрүүлэг-мэдээлэх, тайлагнах, аудит, Тархины үхэлтэй болон зүрх зогссон донороос эрхтэн шилжүүлэн суулгах менежмент, Тархины үхэлтэй донорын өргөтгөсөн шалгуур гэх зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Үдээс хойш Цуллаг эрхтэн шилжүүлэн суулгалт, Эд, эс шилжүүлэн суулгалт, Тархины үхэлтэй донор илрүүлэг сэдвүүдээр салбар хуралдаанууд боллоо.
Маргааш хуралдааны 2 дахь өдөр сургалтууд зохион байгуулахын зэрэгцээ Улаанбаатар зочид буудлын өмнөх талбайд “DONATE LIFE” өдөрлөг болно.









Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29