Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2024/02/22

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн “Мэс засал судлал” үндсэн мэргэшлийн сургалт, “Хэвлийн хөндийн дурангийн мэс засал судлал”, “Яаралтай тусламж судлал”, “Оношилгооны дурангийн сувилахуй” мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэлүүдэд 2 дугаар сарын 21-ны өдөр явцын үнэлгээ хийгдлээ.

Сургалтын зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, сургалтын үнэлгээ, орчин нөхцөл, суралцагчдад үзүүлэх дэмжлэг, сургалтын зардлын зохистой зарцуулалтад үнэлгээ хийж байгаа бөгөөд энэ үеэр суралцагчдын сургалтын орчинтой танилцлаа. 

Үнэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд энэ удаад Ерөнхий мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Ч.Энхболд, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сургалтын арга зүйч М.Батням нар оролцлоо.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2024 оны А/03 дугаар тушаалаар төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдан, удирдамж, хуваарь батлагдан, явцын үнэлгээ явагдаж байна.