Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад сургалт зохион байгууллаа.

2023/12/21

Тус төв нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрүүл мэндийн ажилтны төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг. Энэхүү чиг үүргийн хүрээнд Зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, ЭМС-ын 2023 оны А/295 дугаар журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан хууль, журмуудын талаарх мэдээллийг түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах хүрээнд 17 аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтанд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

• Төгсөлтийн дараах сургалтын талаарх хууль эрх зүйн орчин

• “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх хууль эрх зүйн орчин, тэдгээрт гарсан өөрчлөлт, шинэчлэл

• Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сангийн хэрэглээ /hr.hdc.gov.mn/

• "Эрүүл мэндийн үйлчилгээний стандарт MNS 7024:2023"-ыг хэрэгжүүлэхэд удирдлагын манлайлал зэрэг агуулгаар төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.