Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

Эх барихуйн “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх” 4 дахь удаагийн сургалт амжилттай явагдаж дууслаа

2023/12/13

2021-2024 онд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Сувилахуйн болон Эх барихуйн сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд  1239 эмч, 326 сувилагч, 72 эх баригчийг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэгдсэний 83 эмч, 46 сувилагч, 10 эх баригч нь чиглүүлэгч багшаар бэлтгэгдсэн.   

Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын Эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо бэхжүүлэх, Шинэ эх баригчийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах, тэднийг дагалдуулах олон жил ажилласан туршлагатай Эх баригчийг Эмнэлзүйн сургагч багшаар бэлтгэх, Эх баригчийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг зохион байгуулах, Эх баригч мэргэжилтний цогц чадамжийг боловсруулах, Эх баригчийн эмнэл зүйн шатлалыг боловсруулах, Эх баригчийн үзүүлэх тусламж үйлчилгээний стандартыг шинэчлэхэд санал зөвөлгөө өгөх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь Эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэхэд эмнэл зүйн сургалт удирдах Эх баригчийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. 

Эх барихуйн сургагч багш бэлтгэх энэ удаагийн буюу 4 дэх сургалтад ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эх баригчид хамрагдсан ба сургалтыг Япон улсад зохион байгуулагддаг “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх” сургалтын агуулгын хүрээнд УГТЭ, АШУҮИС, ЭХЭМҮТ, Амгалан, Өргөө амаржих газарт бэлтгэгдсэн үндэсний чиглүүлэгч багш нар удирдан чиглүүлж ажиллалаа.