"Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан" програмд хөгжүүлэлт хийж, сайжруулсаар байна.
2023/12/13"Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан" программ хангамж нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 17, 18 дугаар заалтын дагуу эмнэлгийн мэргэжилтний хувийн болон ажлын байр, мэргэжил, мэргэшлийн мэдээллийг агуулж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, мэргэшлийн зэрэг, төгсөлтийн дараах сургалтын хамрагдалт, элсэлт, төгсөлт, зөвшөөрлийн шалгалт, салбарын сул ажлын байр зуучлалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, лавлагаа мэдээний сан үүсгэн ажилладаг.
Программ 2021 оноос үйл ажиллагаанд нэвтэрч одоогоор 60260 эрүүл мэндийн ажилтан бүртгэлээ үүсгэн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс үзүүлдэг төрөл бүрийн үйлчилгээнд хамрагдаад байна.
Төрийн үйлчилгээг хялбар дөхөм саадгүй үзүүлэх, программыг шинээр батлагдсан ”Зөвшөөрлийн тухай хууль”-д нийцүүлэх зорилгоор "Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан" программ хангамжид 2023 онд нэн шаардлагатай 44 ажлын нэмэлт хөгжүүлэлтийг хийсэн.
Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, элсэлт төгсөлтийн 339 чиглэлийн шалгалт зохион байгуулж, цахим шалгалтад 13349 ажилтан хамрагдан 8570 ажилтан тэнцсэнээс зөвшөөрлийн шалгалтын тэнцэл 66%-ийн амжилттай байна.
Энэ онд эрүүл мэндийн 12458 ажилтан тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргаснаас 1603 хүсэлтийг хянан татгалзаж, 10855-г шийдвэрлэн тусгай зөвшөөрөл олгох тушаалын төсөл боловсруулан Эрүүл мэндийн сайдаар баталгаажуулж гэрчилгээг цахимаар олгосон.
Гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах нэмэлт хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэн, гадаадын эмнэлгийн мэргэжилтний 81 хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэж Эрүүл мэндийн сайдын 10 тушаалаар 64 гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд цахимаар тусгай зөвшөөрөл олгож, "Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан"-д мэдээний сан үүсгэсэн.
Программд төлбөрийн модулийг шинээр нэвтрүүлж, шалгалтын төлбөр, тэмдэгтийн хураамжийг Socialpay, Qpay, Банкны картаар төлөх боломжийг бүрдүүлж, мөнгөн гүйлгээг хянах тайлангийн хэсгийг шийдвэрлэсэн. Ирэх онд багц цагийн сургалтын төлбөрийг цахимжуулах болно.
Цаашид Мэргэшүүлэх сургалтад суралцагчдын мэдээллийг нэгтгэх, Салбарын хүний нөөцийн тайлагналтыг сайжруулах, Төгсөлтийн дараах сургалтад Мэргэжлийн салбар зөвлөлийн оролцоог нэмэгдүүлэх, Зар мэдээллийн сан үүсгэх, Ажил идэвхтэй хайгчийн талбар шийдэх, программын хэрэглээ, мэдээ тайлагналтыг сайжруулах зорилт тавин шинээр 5 модулийг төлөвлөн санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29