Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

“Эрт илрүүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол, эрт илрүүлэгт үр дүнтэй хамрагдах нь” сэдэвт сургалт боллоо

2023/12/12


Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн боловсролын газар хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, нийгмийн ажилтнуудад зориулсан “Эрт илрүүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол, эрт илрүүлэгт үр дүнтэй хамрагдах нь” сэдэвт сургалтыг 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн 150 орчим эмч мэргэжилтнүүд оролцсон.

Хичээлийг урьдчилан сэргийлэх анагаах ухаан, эрт илрүүлгийн онолын чиглэлээр АУ-ны доктор Ч.Оюун заасан бол Эрт илрүүлгийн насны багцууд, үзлэг шинжилгээ оношилгооны хамрагдалтын хувь, практик явцаас урган гарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа мэдээлэл өглөө.

Урьдчилан сэргийлэх анагаах ухааныг түлхүү хөгжүүлж, эрт илрүүлгээр хүн амаа эрүүлжүүлэх урт хугацааны үр дүнтэй, тогтвортой үйл ажиллагааг хангахад дан ганц эрүүл мэндийн байгууллага бус бүх салбарын оролцоо чухал бөгөөд үүнд боловсролын байгууллагын үүрэг хариуцлага өндөр юм. Ялангуяа улс орны ирээдүй хүүхэд залуусд эрүүл мэндийн боловсролтой олгох, тэдэнд эрүүл зан үйлийг хэвшүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн талаар зөв мэдлэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд сургууль, цэцэрлэгийн эмч нарын өдөр тутмын ажил хамгийн өндөр нөлөө үзүүлэх учир сургалтын ач холбогдлыг оролцогчид өндрөөр үнэлж байв.

Сургалтын төгсгөлд сургууль, цэцэрлэгийн эмч нар улс орон даяар явагдаж буй эрт илрүүлэгтэй холбоотой өөрсдийн өдөр тутмын ажилд тулгамдаж буй асуудлаа хөндөн, цаашид үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.