2022 ОНЫ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
2022/05/092022 оны мэргэшлийн зэргийн шалгалт батлагдсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж байна. Нийт шалгалт зохион байгуулах эрх бүхийн 29 мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлөөс 46 чиглэлээр 1597 зэрэг горилогч мэргэшлийн зэргийн шалгалтад хамрагдаж байна.
Жич: Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн тогтоолоор “Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” чиглэлээр мэргэшлийн зэрэг олгохоор шийдвэрлэсэн. Иймд тус чиглэлээр 2022 оны мэргэшлийн зэргийн зэргийн шалгалт нэмэлтээр зохион байгуулах гэж байгаа тул дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. / http://hdc.gov.mn/post/617//
Мэргэшлийн зэргийн шалгалтыг Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох” А/513 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу жилд 1 удаа зохион байгуулдаг. Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ур чадварын хөгжлийг тодорхойлох, үнэлэх, дэмжин урамшуулахад чиглэгддэг.



Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ