Чун Ан Их сургуулийн сургалтын бааз Хьюндай эмнэлэгтэй 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөний талаар хэлэлцэн тохирлоо.
2025/02/13Чун Ан Их сургуулийн сургалтын бааз Хьюндай эмнэлэгтэй 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөний талаар хэлэлцэн тохирлоо.
БНСУ-ын Хьюндай эмнэлэг нь 1998 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 26 тасаг, 14 төв ,408 ортой, 686 ажилтантай. Тус эмнэлэг нь Монгол Улстай хамтын ажиллагааны хүрээнд 2010 оноос хойш 104 монгол эмч нарыг сургаж, чадавхжуулсан.
Энэ онд хамтран ажиллах чиглэлийн талаар хэлэлцэн тохирч, зөвшилцлөө. Үүнд:
• Гадаадад эмчлүүлэхээр зорьж буй МУ-ын иргэдийг БНСУ-д оношилж, эмчлүүлэхэд цахимаар үзлэгийн цаг авах, эмчилгээний төлбөрийн 30-80 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар гэрээ байгуулах,
• Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийг жишиг амбулатори болгох ажлын хүрээнд Хьюндай эмнэлгээс тус аймагт зөвлөх баг ажиллуулах, тус аймгийн амбулаторийн эрүүл мэндийн ажилтанг Хьюндай эмнэлэгт ажлын байрны сургалтад хамруулах,
• БНСУ-ын эрүүл мэндийн салбарын магадлан итгэмжлэл, мэдээлэл технологи, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны талаар туршлага судлах баг ажиллуулах,
• Тус эмнэлгээс зочин профессорын баг урьж ажиллуулах,
• МУ-д оношилж, эмчлэгддэгүй өвчний чиглэлээр багаар нь сургах талаар хэлэлцэн тохирлоо.






Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/10/24
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ