ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
2024/12/20Эрүүл мэндийн яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага хамтран хэрэгжүүлсэн “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” дуусаж байгаатай холбогдуулан ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын болон төслийн багийнханд Монголын Эрүүл мэндийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэрт чин сэтгэлийн талархал илэрхийлэх уулзалтыг зохион байгууллаа.
Энэхүү талархлын уулзалтад ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж хариуцсан суурин төлөөлөгч Кавабата Риэко, Хөтөлбөрийн ахлах ажилтан Э.Анхцэцэг, мөн “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки болон багийнхан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтаар төслийн туршид хэрэгжсэн үйл ажиллагаа, бидний хамтдаа бүтээсэн ололт, амжилт, харилцан туршлага хуваалцсан үйл явц болон эрүүл мэндийн салбарт шинэ хуудас нээсэн онцгой үйл явдлуудыг онцлон тэмдэглэсэн халуун сэтгэлийн яриа өрнүүллээ. Төслийн хэрэгжүүлэхэд хамтран ажиллсан эрүүл мэндийн байгууллагуудаас гадна төслийг эхлүүлэхэд болон үр дүнтэй хэрэгжихэд ЭМЯ-ны ТЗУГ-ын ахлах шинжээч С.Эрдэнэтуяа, Д.Баярмаа нарын хүчин чармайлт, оролцоо их байсныг онцлон тэмдэглэсэн юм.
Энэ төсөл нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ур чадварыг сайжруулсан, бидний ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр өгөөжид үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болсоноороо онцлог юм.
Төслийн үйл ажиллагаа албан ёсоор дуусаж байгаа ч эндээс эхэлсэн харилцаа, хамтын ажиллагаа бидний цаашдын ажлын нэгэн чухал хэсэг хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байна. Эрүүл мэндийн салбарт ЖАЙКА-гийн үлдээсэн гэрэлтэй мөр, бүтээлч хандлага биднийг үргэлж урагш тэмүүлэхэд урам зориг өгч байх болно.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29