ЗАЙН ОНОШИЛГООНЫ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2024/12/18Зайн оношилгооны төвийн нээлт 12 дугаар сарын 17-ны өдөр боллоо.
Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Уг оношилгооны төв нээгдсэнээр Рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг орон зай цаг хугацаанаас үл хамааран хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас чанарын өндөр түвшинд стандартын дагуу хүлээн авч дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмч нар гаргах боломж бүрдэж байна. Үүний үр дүнд хүний нөөцийн дутагдалтай эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан нөхөх, иргэд харьяа орон нутгаасаа дүрс оношилгооны дүгнэлтийг хүлээн авдаг болсоноор хотруу чиглэх иргэдийн хөдөлгөөн багасч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжрах юм.
Тус төвийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ ”Уг төвийн үйл ажиллагаа 21 аймгийн иргэд нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг оршин суугаа орон нутагтаа авах боломжийг бүрдүүлж Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал, чирэгдлийг бууруулах зорилготой. Одоогоор 15 аймаг амжилттай холбогдсон бөгөөд ирэх 7 хоногт үлдсэн 5 аймгаа холбоно.” хэмээн онцоллоо.
Зайн оношилгооны төвд УХТЭ-ийн Оношилгооны төвийн дарга, зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган, УНТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн радиологийн тасгийн зөвлөх эмч З.Хишигжаргал, ЭХЭМҮТ-ийн Радиологийн тасгийн дүрс оношилгооны эмч Б.Ариун-Эрдэнэ, УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны эмч Л.Амартүвшин, УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны эмч Ж. Алтанхуяг, УХТЭ-ийн Дүрс оношилогооны төвийн радиологийн тасгийн их эмч Ц.Отгонтуяа нар зөвлөгөө өгөн ажиллах юм.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29