Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

МЭРГЭЖИЛТЭН БҮР СУДЛААЧ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023/12/21

Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход нотолгоот мэдээлэл бүрдүүлэх, харилцан туршлага солилцох, судалгаа хийх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор МЭРГЭЖИЛТЭН БҮР СУДЛААЧ эрдэм шинжилгээний бага хурлыг албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Мэргэжилтэн бүр өөрийн ажлын байрны чиг үүргийн дагуу мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

Энэ удаагийн хурлаар нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн чиглэлээр нийт 18 илтгэл хэлэлцүүлэгдэж  ЗОЧИН ИЛТГЭЛ-ийг АУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга Л.Оюунбилэг “МЭРГЭЖИЛТЭН БҮР СУДЛААЧ БАЙХ НЬ” сэдвээр уншиж сонордуулсан нь маш сонирхолтой байлаа.

Хурлын шүүгчээр Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Шинэ анагаах ухааны их сургуулийн инновацын төвийн захирал Б.Саранцэцэг, НЭМ-ийн доктор, АШУҮИС-ийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн ахлах багш Т.Ариунтуяа, Анагаахын ухааны доктор Натурмед сэргээн засах төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Цэнджав нар ажиллан, дараах илтгэлүүдийг шалгарууллаа.

Тэргүүн байранд Эрүүл мэндийн мэдээллийн албаны ахлах мэргэжилтэн С.Даваажаргалын Орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтын өнөөгийн байдал, Хүн амын нас баралтын мэдээллийн чанарын үнэлгээ болон тооцоолол”;

Дэд байранд Эрүүл мэндийн эдийн засаг, бодлогын судалгааны албаны мэргэжилтэн Б.Солонгын Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг хүн ам, өвчлөл, тоног төхөөрөмжийн байдалтай уялдуулан судалсан нь , “Эмнэлгүүдийн ор ашиглалтад сүүлийн 10 жилийн байдлаар, улсын болон аймаг, нийслэлийн түвшинд хийсэн дүн шинжилгээ “ ;

Тусгай байранд Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн С.Мөнхсүхийн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой гарсан тохиолдолд хийсэн дүн шинжилгээсэдэвт илтгэлүүд тус тус  шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулан илүү олон албан хаагчид шинэлэг судалгаа, шинжилгээ хийн хурлын үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөлөө.  

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар