Албан бичиг боловсруулалт цахимжиж байна.
2023/05/05Тус төвөөс албан хаагчдаа шинэ мэдлэг, мэдээллээр хангах, дотоод мэдээллийн урсгалыг сайжруулах, албад, албан хаагчдын мэдээллээ түгээх тасралтгүй боломжийг олгох зорилгоор Мэдээллийн цагийг зохион байгуулдаг билээ.
5 дугаар сарын ээлжит мэдээллийн цаг өнөөдөр болсон бөгөөд ХШҮДАА-наас санаачлан байгууллага дээр үргэлжилж буй "Дотоод хяналт, эрсдлийн удирдлагыг сурталчлах аян"-ны танилцуулгыг хийж, аяны хүрээнд ямар ажил зохион байгуулагдах талаар ХШҮДАА-ны ахлах мэргэжилтэн И.Баяржаргал мэдээлэл хүргэлээ.
Мэдээллийн үеэр Дотоод аудит гэж юу болох талаар видео бичлэг үзүүлэн тайлбарласан нь дотоод аудитын талаарх албан хаагчдын мэдлэгийг зузаатгаж өглөө.
Түүнчлэн байгууллагын цахим системийг ашиглаж эхэлснээр хэрэгжиж буй албан бичиг цахимаар боловсруулах талаар аргазүйн зөвлөгөөг ЗСУА-ны Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн А.Биндэрьяа дадлага сургалт зохион байгууллаа.
Түүнчлэн цаг үеийн бусад мэдээллийг хүргэлээ.


Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ