Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Төрөлжсөн мэргэшлийн сургалтад бүртгүүлэгчдэд өгөх зөвлөгөө

2023/03/31

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалтын бүртгэл 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл явагдаж байна.

Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл 4 дүгээр сарын 10-16-ны хооронд явагдана.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://hdc.gov.mn/post/926/ линкээр орж танилцана уу.

ОНЦЛОХ ЗӨВЛӨГӨӨ

1. Давхар бүртгүүлэх, бүртгэлээ цуцлахыг програмаар хязгаарласан тул сонголтоо зөв хийж ГАНЦ УДАА бүртгүүлэх хүсэлт илгээхийг АНХААРНА УУ.

2. Үндсэн төрөлжсөн, дээшлүүлэх сургалтад одоогоор суралцаж байгаа ажилтнууд бүртгүүлэх боломжгүй.

3. Үндсэн, төрөлжсөн, дээшлүүлэхийн сургалтад ажилтан зөвхөн өөрөө бүртгүүлэх хүсэлт илгээх боломжтой.

4. Сургалтын зар харагдахгүй байвал Тусламж хэсэгт байгаа "Сургалтад хамрагдах хүсэлт гаргах заавар"-тай танилцаад мэдээллээ бүрэн бөглөөрэй.

5. Шаардлагатай утасны дугаарыг Тусламж хэсгийн Түгээмэл асуултын төгсгөлөөс харна уу.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар