Цахим сургалт зохион байгууллаа.
2020/03/27Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 3 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн байгууллагын нөлөөллийн үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Япон улсаас цахимаар холбогдон заасан бөгөөд цар тахлын энэ үед сургалт семинарыг алс холоос ч үр дүнтэй зохион байгуулж мэдлэг мэргэжлээ дээшлүүлж болохыг нотлосон нэгэн чухал арга хэмжээ боллоо.
Сургалтад Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эмгэг судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын нөлөөллийн үйл ажиллагаа явуулах арга зүйд суралцлаа.
Уг сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын нөлөөллийн контентыг хийж бэлэн болгох юм.





Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ