Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

2022/11/21

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлэг  11 дүгээр сарын 15-ны өдөр Засгийн газрын ордны Их засаг танхимд боллоо.

Уг  хуулийн төсөл 2022 оны намрын чуулганаар хэлэлцүүлэгдэхээр батлагдсан.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт  Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ,  Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхахгүй, авлагагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар