Талархал
2020/03/25Тусгай үүргийн нислэгээр эх оронд нь авчирсан иргэдээ 14 хоногийн хугацаагаар тусгаарласан байгаа ажиглалтын байруудад ахлах эмчийн удирдлаган дор резидент эмч нар ажиллаж тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Ажиглалтанд байгаа иргэдээс тэнд ажиллаж тусламж, үйлчилгээ үзүүлж буй нийт эмч, резидент эмч нартаа баярлаж талархаж буйгаа илэрхийлсээр байна. Тэд эмч нар өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орон, ард олноо цар тахлын үед хамгаалахаар зүтгэл, сэтгэл гарган хариуцлагатай ажиллаж байгааг дурьдсан байна.
Ард иргэдээс ирж байгаа талархалууд нь эдгээр эмч, Резидент эмч нарт төдийгүй эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ЭМЯ, УОК, Засгийн газартаа дамжуулж буй сэтгэлийн үгс юм.
Эх орон, элгэн садан монголчуудынхаа эрүүл мэндийн төлөөх манаанд соргог зогсож, тусламж үзүүлж буй резидент, эмч нартаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олны зүгээс иргэдийнхээ нэгэн адил чин сэтгэлээсээ талархаж байна.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ