Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/10/21

Тус төвийн ЭЭЭШСҮАЗА-ны дарга П. Батчулуун мэргэжилтнүүдийн хамтаар Донорын тухай хууль, эрхтний донор болон эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон Монголын бурхан шашны дээд сургуулийн захирал Ц.Лувсандорж нартай уулзлаа.

Уулзалтын хүрээнд Монголын бурхан шашны дээд сургуулийн багш, оюутнууд болон лам нарт эрхтний донор, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар сургалт зохион байгуулан олон нийтэд таниулан сурталчлах үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар