Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

“Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх нь” сэдэвт лекц уншлаа.

2022/10/12

Донорын тухай хууль, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх ойлголт өгөх зорилгоор “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх нь” сэдэвт лекцийг Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас Анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнуудад зохион байгуулж байгаа билээ. Ээлжит лекцийг өнөөдөр тус албаны мэргэжилтэн Я.Бадамсүрэн, Г.Батцэцэг нар Глобал дээд сургуулийн Анагаах ухааны сургуулийн төгсөх дамжаа, сувилахуйн ангийн оюутнуудад уншлаа.

Лекцээр шинэчлэгдсэн Донорын тухай хуулийг таниулан сурталчлах, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх ойлголт, донорын карт, тархины үхэл гэж юу вэ зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар