СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2022/07/19Эрүүл мэндийн сайдын А/136 дугаар тушаалаар 2022 оныг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, 2022-2025 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийн чадвахжуулах зорилгоор чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлтийн талаар 2 өдрийн сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгууллаж байна.
Тус сургалтад Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн удирдлага, чанарын албаны мэргэжилтнүүд 60 гаруй хүн хамрагдаж байна.
Сургалт зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Говь-Алтай аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлага хамт олонд ажлын амжилт хүсье.



Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ