Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Тэрбум мод хөдөлгөөнд нэгдлээ

2022/05/15

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн  нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг  санаачлан эхлүүлсэн. Энэхүү санаачлагын хүрээнд Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагуудын төлөөлөл өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 500 мод, өнөөдөр Налайх дүүргийн "Цэцэрлэгт хүрээлэнд" 80 гаруй шинэс модыг тарьж суулгалаа. Өнөөдрийн  арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр болон газар хэлтсийн дарга нар, харьяа 17 байгууллагын төлөөлөл оролцлоо.   

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олон мөн идэвхтэй оролцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар