Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

2022/03/04

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, цахим мэдээллийн тогтолцоог хөгжүүлэн алба хаагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, үүрэг гүйцэтгэлийн чадавх, хүртээмжийг дээшлүүлэх, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох олон талт бодлого зохицуулалтын хэрэгжилтийг хамтран шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллахаар талууд “Санамж бичиг” байгууллаа.
Энэхүү арга хэмжээ Цагдаагийн ерөнхий газрын “Хурлын танхим”-д зохион байгуулагдаж, арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Ичинхорлоо болон бусад албаны хүмүүс оролцсон.



Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар