МЭДЭЭЛЭЛ
2021/08/31СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ААС СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нарт Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох цахим сургалт 2021 оны 08 дугаар сарын 30, 31 өдрүүдэд зохион байгуулагдлаа. “Коронавируст (КОВИД-19)-ын халдвар авсан хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ, эмчилгээний онцлог”, “Коронавируст (КОВИД-19)-ын халдварын ерөнхий ойлголт, халдвар тараах нууц хугацаа”, “Коронавируст (КОВИД-19)-ын халдвар хамгааллын дэглэм хяналт сэргийлэлт, хамгаалах хэрэгсэл”, “Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн бэлэн байдал, өвчтөний аюулгүй тээвэрлэлт” зэрэг сэдвээр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн дэд захирал Б.Баясгалантай, ХӨСҮТ-ийн ЭСХАХ нэгжийн дарга Н.Сувдмаа, ХӨСҮТ-ийн тархвар судлаач М.Цолмон, УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх эмч нар сургалтыг удирдан явууллаа. Сургалтанд нийслэл, 21 аймгийн 958 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.



Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ