1800-0119 ЦАГ ЗАХИАЛГЫН НЭГДСЭН ДУУДЛАГЫН ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГҮҮДТЭЙ ТУРШИЛТААР ХОЛБОГДОЖ ЭХЭЛЛЭЭ.
2021/05/27Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог, тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр ЭМХТ-ийг түшиглэн “1800-0119” дуудлагын төв буюу цаг товлолын нэгдсэн системийг 2020.09.03-ны өдрөөс эхлэн нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд тус дуудлагын төвд 11 тусгай мэргэжлийн төв эмнэлэг, 6 дүүрэг холбогдсон.

2021.05.24-өдрөөс “1800-0119” цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв үйл ажиллагаагааг өргөжүүлэн хөдөө орон нутгийн эмнэлгүүдтэй туршилтаар холбогдож эхэллээ. Эхний ээлжид Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Ховд, Өвөрхангай аймгийн БОЭТ-үүдийг энэхүү цаг захиалгын нэгдсэн системд холбогдоод байна. Тиймээс хөдөө орон нутгийн эдгээр эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй иргэд өнөөдрөөс эхлэн амбулаторийн үзлэгийн цагийг “1800-0119” тусгай дугаарт холбогдон захиалах боломжтой боллоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ