Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

“ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 7 ХОНОГ”

2020/11/03

2016 оноос эхлэн “Уппсала Хяналтын Төвөөс”-өөс жил бүр ДЭМБ-ын Олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийн гишүүн орнуудын хүрээнд эмийн гаж нөлөөний болон гаж нөлөөг мэдээлэх талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилготой “ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 7 ХОНОГ” кампанит ажлыг зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн арга хэмжээ 2020 оны 11-р сарын 02-08-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Монгол улс 2 дахь жилдээ оролцож байна. 2017 он – Жоргүй эм, 2018 он – Хүүхэд, эмэгтэйчүүдэд, 2019 он – олон тооны эм хэрэглэдэг хүмүүст /өндөр настай, удаан хугацаагаар эмчлүүлж байгаа, хүүхэд г.м/ чиглэгдэж явуулж байсан. 

Энэ жилийн арга хэмжээний хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх талаарх уриалга мессэжиийг олон нийтийн сүлжээгээр хүргэж байна. 

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар