Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх нь сэдэвт сургалт

2019/10/06

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх нь”  сэдэвт лекцийг эмч нарын яриан дээр уншин цогц мэдээлэл хүргэсэн

Лекц шинэчлэгдсэн Донорын тухай хуулийг таниулан сурталчлах, дагалдаж гарсан журмуудын талаар мэдээлэл өгөх, албаны чиг үүрэг, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна. Мөн шинээр батлагдсан журмуудыг болон нийт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо баримтуудыг танилцууллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар