Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

МОНГОЛ, СОЛОНГОСЫН ТАЛУУД ЭХ, НЯРАЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

2026/09/28

Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ) болон БНСУ-н  Ерөнхий сайдын Ажлын албаны харьяа Хүүхдийн бодлого судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтаар эх, нярайн сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах болон сувилагч, туслах ажилтны ажил үүргийн заагийг тодорхойлох асуудлыг хэлэлцсэн юм.

Талууд "Өргөө" амаржих газарт түшиглэн улсын хэмжээнд анхны төрийн өмчит төрөхийн дараах асрах, сувилах төвийг байгуулах арга зүйн зөвлөмж, гарын авлага боловсруулж байна. Мөн "Сувилагч" болон "Сувилагчийн туслах"-ын ажил үүргийн ялгааг тодорхой болгож, салбарын нэршлийг нэг мөр цэгцлэх шаардлагатайг онцоллоо.

10 дугаар сард болох ЭМХТ-ийн БНСУ дахь айлчлалын үеэр дараагийн шатны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцов.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар