Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ОРОЛЦОЖ БАЙНА

2026/09/25

Эрүүл мэндийн салбарын нэгдсэн үзэсгэлэнд Эрүүл мэндийн хөгжлийн төв оролцож байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “MEDICAL & HEALTH TECHNOLOGY EXPO – 2026” эрүүл мэндийн салбарын нэгдсэн үзэсгэлэнд Эрүүл мэндийн хөгжлийн төв 2026 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд оролцож байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн:

Цахим хөгжлийн алба

Их өгөгдөл, судалгааны алба
Тусламж үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн алба
Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба

өөрсдийн чиг үүрэг, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, шинэ санаачилга, мэдээлэл технологийн шийдэл болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд танилцуулан оролцож байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга “Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал” сэдвээр илтгэл танилцуулж, Монгол Улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага болон цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

MEDICAL & HEALTH TECHNOLOGY EXPO – 2026 нь эрүүл мэндийн салбарын байгууллага, мэргэжилтнүүд, технологи, инновацын шийдлийг нэг дор холбон, салбарын хөгжил, хамтын ажиллагааг дэмжих чухал арга хэмжээ болж байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжил — технологи, инноваци, хамтын ажиллагаанаас эхэлнэ.


Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар