Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

“Өсвөр үеийн эрүүл мэндийн үе тэнгийн сургагч багш бэлтгэх” үйл ажиллагааг нийслэлийн 50 сургуульд зохион байгуулах төсөл сонгон шалгаруулах

2026/09/24

Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2026 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “Өсвөр үеийн эрүүл мэндийн үе тэнгийн сургагч багш бэлтгэх” үйл ажиллагааг нийслэлийн 50 сургуульд зохион байгуулах төсөл сонгон шалгаруулна.

Зорилго: Өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн зөв мэдлэг, хандлага, дадал хэвшлийг төлөвшүүлэхэд үе тэнгийнхний оролцоог нэмэгдүүлж, эрүүл мэндийн мэдээллийг үе тэнгийнхэндээ зөв, ойлгомжтой хүргэх мэдлэг, харилцааны ур чадвар бүхий сургагч багш нарыг бэлтгэн чадавхжуулах.

Хугацаа: 2026 оны III, IV улирал

Санхүүжилт: 80,000,000₮

Хамрах хүрээ: Нийслэлийн 50 ерөнхий боловсролын сургууль, тухайн сургуулийн өсвөр үеийн сурагчид

Хүлээгдэж буй үр дүн:

  • Нийслэлийн 50 сургуулиас эрүүл мэндийн үе тэнгийн сургагч багш нар бэлтгэгдэж, үйл ажиллагааны тогтвортой сүлжээ бий болсон байна.
  • Бэлтгэгдсэн үе тэнгийн сургагч багш нар эрүүл мэндийн зөв мэдээллийг үе тэнгийнхэндээ ойлгомжтой, сонирхолтой, нас сэтгэхүйн онцлогт нийцүүлэн хүргэх мэдлэг, ур чадвартай болсон байна.
  • Сургуулийн орчинд өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөл, эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаа нэмэгдсэн байна.
  • Үе тэнгийн сургагч багш нараар дамжуулан эрүүл мэндийн зөв мэдлэг, эерэг хандлага, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг 50 сургуульд хэрэгжүүлсэн байна.
  • Сургалтын хэрэгжилт, хамрагдалт, үр дүнг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулсан байна.

Оролцох байгууллагууд төслийг доорх загвараар бэлтгэн 2026 оны 10 дугаар сарын 02-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Мэдээллийг тус төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Атарцэцэгтэй холбогдон авна уу. Утасны дугаар: 7012-8805

https://hdc.gov.mn/media/files...

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар