“Олон нийтийн радио, телевиз, нийтлэлчдээр эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг дэвшүүлж, шийдэл, үр дүнг дүгнэх” үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах
2026/09/24Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2026 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “Олон нийтийн радио, телевиз, нийтлэлчдээр эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг дэвшүүлж, шийдэл, үр дүнг дүгнэх” үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулна.
Зорилго: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг олон нийтэд таниулах, асуудлын шалтгаан, нөхцөл байдлыг баримт, нотолгоонд тулгуурлан хөндөж, боломжит шийдлийг дэвшүүлэх, хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд мэдээлэх замаар эрүүл мэндийн талаарх зөв ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх.
Хугацаа: 2026 оны III, IV улирал
Санхүүжилт: 40,000,000₮
Хамрах хүрээ: Олон нийтийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, сэтгүүлч, нийтлэлчид.
Хүлээгдэж буй үр дүн:
- Эрүүл мэндийн салбарын тодорхой тулгамдсан асуудлыг олон нийтэд бодит баримт, нотолгоонд тулгуурлан мэдээлж, асуудлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлсэн байна.
- Сонгосон асуудал бүрийн хүрээнд боломжит шийдэл, санал санаачилгыг дэвшүүлж, холбогдох талуудын оролцоог нэмэгдүүлсэн байна.
- Дэвшүүлсэн асуудлын шийдэл, хэрэгжилтийн явц болон үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлж, үр дүнг дүгнэсэн байна.
- Эрүүл мэндийн асуудлаар олон нийтэд хүрсэн мэдээллийн чанар, хүртээмж, үр нөлөө нэмэгдсэн байна.
- Эрүүл мэндийн чиглэлээр олон нийтэд хүрсэн нэвтрүүлэг, нийтлэл, сурвалжилга, подкаст болон бусад контентын сан бүрдсэн байна.
Оролцох байгууллагууд төслийг доорх загвараар бэлтгэн 2026 оны 10 дугаар сарын 02-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Мэдээллийг тус төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Атарцэцэгтэй холбогдон авна уу. Утасны дугаар: 7012-8805
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026/09/07
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ