Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

“Сэтгүүлчдэд зориулсан нийгмийн сэтгэл зүйн мэргэшүүлэх сургалт” зохион байгуулах төсөл сонгон шалгаруулах

2026/09/24

Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2026 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “Сэтгүүлчдэд зориулсан нийгмийн сэтгэл зүйн мэргэшүүлэх сургалт” зохион байгуулах төсөл сонгон шалгаруулна.

Зорилго: Сэтгүүлчдийн нийгмийн сэтгэл зүйн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, олон нийтэд мэдээлэл хүргэх явцад хүний зан төлөв, сэтгэл хөдлөл, нийгмийн хандлага, бүлгийн сэтгэл зүйн онцлогийг харгалзан мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай мэдээлэл боловсруулах, түгээх ур чадварыг дээшлүүлэх.

Хугацаа: 2026 оны III, IV улирал

Санхүүжилт: 30,000,000₮

Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцын сэтгүүлч болон эрүүл мэндийн байгууллагын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд.

Хүлээгдэж буй үр дүн:

  • Сэтгүүлчид нийгмийн сэтгэл зүйн үндсэн ойлголт, хүний зан төлөв, сэтгэл хөдлөл, нийгмийн хандлага, олон нийтийн сэтгэл зүйн онцлогийн талаарх мэдлэг, ойлголттой болсон байна.
  • Олон нийтэд мэдээлэл хүргэхдээ мэдээллийн хүний сэтгэл зүй, зан төлөв, хандлагад үзүүлэх нөлөөллийг харгалзан мэдээлэл боловсруулах, хүргэх мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна.
  • Нийгмийн эмзэг бүлэг, хүүхэд, ахмад настан болон сэтгэл зүйн хувьд эмзэг нөхцөлд байгаа иргэдтэй холбоотой мэдээллийг ёс зүйтэй, хариуцлагатай боловсруулах арга зүйд суралцсан байна.
  • Нийгэмд айдас, түгшүүр, буруу ойлголт, сөрөг хандлага үүсгэж болзошгүй мэдээллийг мэргэжлийн түвшинд боловсруулах, эрсдэлийг зөв үнэлэх чадвар дээшилсэн байна.
  • Нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндийн мэдээлэл, олон нийтийн харилцааны уялдааг ойлгож, нотолгоонд суурилсан, зөв мэдээллийг олон нийтэд үр дүнтэй хүргэх чадавх нэмэгдсэн байна.

Оролцох байгууллагууд төслийг доорх загвараар бэлтгэн 2026 оны 10 дугаар сарын 02-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Мэдээллийг тус төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Атарцэцэгтэй холбогдон авна уу. Утасны дугаар: 7012-8805

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар