Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

“Эрүүл мэндийн сэтгэл зүй” сургалт зохион байгуулах төсөл сонгон шалгаруулах

2026/09/24

Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2026 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ), редакцын ажилтнуудад зориулсан “Эрүүл мэндийн сэтгэл зүй” сургалт зохион байгуулах төсөл сонгон шалгаруулна.

Зорилго: Хэвлэл мэдээллийн байгууллага, редакцын сэтгүүлч болон эрүүл мэндийн мэдээлэл, харилцааны чиглэлээр ажиллаж буй ажилтнуудын эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд хүргэх үеийн сэтгэл зүйн мэдлэг, харилцааны ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн сэдвээр мэдээлэл бэлтгэх, түгээх мэргэшсэн хүний нөөцийг чадавхжуулах

Хугацаа: 2026 оны III, IV улирал

Санхүүжилт: 20,000,000₮

Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцын сэтгүүлч болон эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд.

Хүлээгдэж буй үр дүн:

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцын ажилтнууд эрүүл мэндийн мэдээлэл боловсруулах, түгээх үеийн сэтгэл зүйн үндсэн ойлголт, зарчим, арга зүйн мэдлэгтэй болсон байна.
  • Эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд хүргэхдээ хүний сэтгэл зүй, нас, хүйс, нийгмийн онцлогт нийцүүлэн зөв, ойлгомжтой, ёс зүйтэй харилцах, мэдээлэл боловсруулах ур чадвар эзэмшсэн байна.
  • Эрүүл мэндийн эрсдэл, өвчлөл, урьдчилан сэргийлэлт болон олон нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөлтэй холбоотой мэдээллийг айдас, буруу ойлголт, сөрөг хандлага үүсгэхгүйгээр хүргэх чадавх нэмэгдсэн байна.
  • Сургалтад хамрагдсан ХМХ, редакцын ажилтнуудын эрүүл мэндийн мэдээлэл, харилцааны чиглэлээр хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварын түвшин дээшилсэн байна.

Оролцох байгууллагууд төслийг доорх загвараар бэлтгэн 2026 оны 10 дугаар сарын 02-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Мэдээллийг тус төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Атарцэцэгтэй холбогдон авна уу. Утасны дугаар: 7012-8805

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар