Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026/09/16

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалттай холбогдуулан шалгалтын комисс болон албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эрсдэлийг бууруулах зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар С.Янжиндулам удирдан явуулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтын үеэр ашиг сонирхлын зөрчил гэж юу болох, түүнийг хэрхэн таньж, урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтан болон албан хаагчийн баримтлах хууль, эрх зүйн зохицуулалт, албан үүргээ хэрэгжүүлэх явцад үүсэж болзошгүй ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Мөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг хангах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой талаар онцлон тэмдэглэлээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар