Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД

2026/09/14

Мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлэхийн тулд таны мэргэжил, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн мэдээлэл системд бүрэн бүртгэгдсэн байх шаардлагатай.

Хэрэв мэргэжлийн дагуу бүртгүүлэх сургалт харагдахгүй бол Хувийн мэдээлэл цэсний Мэргэжлийн бүртгэл хэсгээс мэдээлэл бүрэн эсэхийг шалгана уу.

Мэргэшлийн үнэмлэх оруулах заавар:
hr.hrdc.gov.mn системд нэвтэрч, Боловсрол, мэргэшил цэснээс Боловсролын хүсэлт / Үндсэн мэргэшлийн хүсэлт / Төрөлжсөн мэргэшлийн хүсэлт-ээс тохирох хэсгийг сонгоно. “+ Нэмэх” товчийг дарж мэдээллээ бүрэн оруулан хадгалсны дараа илгээх цэнхэр сум дээр дарж хүсэлтээ илгээнэ.
Анхаарах: Мэдээллээ хадгалсан боловч илгээх цэнхэр сумыг дараагүй тохиолдолд хүсэлт ирэхгүй болохыг анхаарна уу.
Хүсэлтийг хүлээн авсны дараа таны бүртгүүлэх боломжтой сургалт Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл хэсэгт харагдана.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар