Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

ДЭЛХИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР 9 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР ТОХИОНО

2026/09/14

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу бид жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

2026 онд энэхүү өдрийг “Халдварт бус өвчний үеийн аюулгүй тусламж, үйлчилгээ” сэдвийн хүрээнд “Амьдралын турш аюулгүй тусламж, үйлчилгээ!” уриан дор зохион байгуулна. 

Халдварт бус өвчин нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оновчтой эмчилгээ, тасралтгүй хяналт шаарддаг тул оношилгоо, эмчилгээ, эмийн хэрэглээ болон хяналтын  бүх үе шатанд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах нь нэн чухал юм.

Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөрт зориулсан дэлгэрэнгүй  мэдээллийг дараах холбоосноос авна уу?

https://www.who.int/campaigns/world-patient-safety-day/2026

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар