Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЯВЦЫН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2026/09/11

Тус төвийн захирлын баталсан “2026 оны 3 дугаар улиралд магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх” удирдамжийн дагуу Тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтнүүд болон орон тооны бус шинжээчээс бүрдсэн баг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төвүүдэд 9 дүгээр сарын 8, 10-ны өдрүүдэд ажиллалаа. 

Тус байгууллагуудын үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/412 дугаар тушаалаар баталсан шалгуурын дагуу үнэлж, цаашид анхаарах асуудлын талаар заавар, зөвлөмж өгч ажилласан болно.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар